Робот нөхрийг тань орлох уу?
Оны өмнө аялж явахдаа өнөө ордог дэлгүүрээсээ ийм нэгэн ном олж авсан юм. Хэвлэлтээс гараад удаагүй хэр нь гурав дахь удаагаа хэвлэгдэж ёстой талх шиг зарагдаж. Үнэн шүү, нүдний өмнө яг талх шиг зарагдаж байсан болохоор юмнаас хоцорчих вий гэсэн бодлоороо шүүрээд авсан хэдий ч шүүгээндээ гурван сар хадгалж хадгалж сая амралтын өдрөөр барьж авлаа.
Steven Spielberg A.I Artificial Intelligence гээд 2001 онд гарсан киног үзээгүй хүн бараг байхгүй байх. Робот нууц амраг энэ тэр гардаг. Робот ну-а гэснээс саяхан 2025 он гэхэд эр хүнийг робот орлоно гэсэн үү? Энэ бүх сэдвийг зохиолч бүсгүй бичжээ. Тайваны алдарт дуучин Matilda Tao өөр бас өчнөөн ном бичсэн юм билээ. Дуучин болоод тэр үү, номын маркетинг сайн хийдэгтээ тэр үү гайхалтай хурдан зарагдаж байна лээ шүү.
Анх суусан цагаас л нөхөр нь компютер тоглоомын донтон гэдгийг Kexin мэднэ. Яалтай билээ дээ, донтсон хүнийг. Хайр сэтгэл, банкны ажил, хоёр хөөрхөн хүүхэдтэй ч тоглоом түүнд, тэр бас тоглоомонд үнэнч. Эхнэрээ оройтлоо, хоол унд хийсэнгүй энэ тэр гэсээр байгаад ажлаас нь гаргуулчихаж байгаа юм, их зальтай. Тэгээд гэр зуурхан байсан гэргий нь удахгүй маамуулж амьдрал ёстой буцалж өгнө дөө.
Нөхөр ч санаа зовох зүйлгүй тул ажилдаа хичээсээр албан тушаал ахисаар. Эхнэр дахин маамуулж эднийх ам бүл дөрөв болвой. Үр хүүхэд нь томрох тусам технологи тоглоомонд автаж хөөрхий муу ээжийг хоол хийдэг, гэрийн үйлчлэгч л гэж харна. Эхнэр ч гэсэн дээ, арчаагүй. Унжийгаад л дэлгүүр хэсэхийн оронд юм юм оролддог байгаа даа гэж би бас бодож үзэв.
Нөхөр нь нэг удаа эхнэрээ баярлуулах гэж өөрийн тоглодог тоглоомондоо хамт оруулав. Хоёул тоглоомон дотор болзож хүсээд хүсээд авч унаж чаддаггүй машинаар нь зугаалж, залуудаа зугаалдаг байсан далайн эргээр хөтлөн алхаж, олон жилийн өмнө өөд болсон хоёр тэжээвэр нохойтой нь тоглоомын орчинд уулзуулж эхнэртээ сюрприз барилаа. Kexin бөөн баяр. Хачин жигтэй санагдаж өнөө тоглоомонд нь дурлаад байлаа. Нэг өдөр нөхрөө эзгүйд өрөөнд нь орж нөгөө тоглоом руу нь ортол мань хүн харин хоёр account тай байдаг байгаа. Hunter S гэснээр нь орж нөхрийнхөө нууцыг мэдлээ. Шар нь гозойгоод маргааш нь өөртөө худалдаж авангуутаа өөртөө account нээж байгаад нэг орой нөгөө өрөөнд байх нөхөртэйгээ зэрэг тоглоомонд ороод явчихлаа. Зүсээ хувиргаж болдог болохоор хэн ч танихгүй. Тоглоомын ертөнцөд явж явж арай гэж Hunter S -г олтол харин мань хүн нэлээн зартай шалиг залуу байдгийг олж мэднэ. Таарсан даруйдаа нүүр лүү ууж байсан усаа цацаад тоглоомноос гартал нөгөө өрөөнд нөхөр нь хараалаа барж байна.
Яахаа мэдэхгүй Kexin дэмий л баахан гомдоно. Нөхөр бол байнга оройтоостой (Нөгөө Зоригоо шиг худлаа ярина бас хэ хэ). Төрсөн өдрийнх нь үдэш хүртэл ажил ихтэй байна гээд мсж илгээх нь тэр. Тэр орой өнөө тоглоомын үйлдвэрээс Family нэрт шинэ роботуудаа зах зээлд гаргаж 21 хоногийн trail эрхээр үнэгүй туршиж болно гэсэн имэйл ирнэ. Төрсөн өдөр нь юм чинь яадын тээ гээд өөрт хэрэгтэй байгаа буюу хүү, охин мэдээж нөхөр гэсэн гурван робот захиаллаа.
За тэгээд амьдрал дээр алаан эхэлнэ дээ. Цааш нь өөрсдөө уншцгаагаарай.