Энэ номыг бичиж дуустлаа хэдэн аяга цай уухыг би таашгүй гээд л эхлэх юм. Хуудас бүрийн доор байх зүүлт тайлбар гэж инээдтэй. Яагаад ийм инээдтэй юм бол гээд хайтал аргагүй мань хүн комедиан байж.
Өнөөдөр хаа сайгүй сэдэв болж яригдаж байгаа Дижитал Шилжилт, Хиймэл оюун ухаан, дата өгөгдөл гэж мэт нүдэнд харагдаж гарч баригдахгүй ойлготын тухай, түүн дотроос ДАТА гэх зүйлийн тухай маш хөнгөн, ойлгомжтой, хошин, энгийн аргаар ойлгуулах номтой өнгөрсөн долоо хоногт найзаллаа.
Энэ чинь тэгээд над шиг ДАТА энэ тэр гэж мэддэггүй хүнд зориулсан ном уу гэж хадам ээж нь асуусан гэдэг. Хариулт нь мэдээж тийм.
Таны өдөр тутам хийж буй үйлдэл, ХААН банкаар хүүхэд рүүгээ шилжүүлж байгаа гүйлгээ, сошиал ертөнцөөр аялж, арван жилийн ангийн хүүхдүүдтэйгээ ирэх зун хаашаа амрах тухайгаа хайж байгаа хайлтууд, Монос эмийн сангийн онлайн дэлгүүрээс эм захиалж авч байгаа үйлдэл болгон мэдээлэл болгон хадгалагдаж, хаа нэгтээ ангилагдаж, хиймэл оюун ухаан Machine learning ашиглан хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаж байгаа.
Big Data таныг хаана байсан, таны найзууд хэн болох, юу сонирхдог, юу худалдаж авах хүсэлтэй, юу иддэг, хэдэг цагт унтдаг, бүр хэнд хайр сэтгэлтэйг мэдэж болно. Дээрх бүх мэдээллийг цаг агаарын урьдчихлсан мэдээтэй уялдуулан дэлгүүрүүд танд юу санал болгох, ээждээ ямар бэлэг авч өгч болохыг, зун Хөвсгөл явах эсэхийг чинь хүртэл зааж өгнө. Бүр таныг хэзээ гэмт хэргийн хохирогч болохыг хүртэл таамаглаж чадна. Өөрөөр хэлбэл таныг танаас илүү мэднэ гэсэн үг. Харин таны мэдээллийг хүмүүс эмийн бизнес, улс төрийн сонгууль, хар Баасан гарагийн худалдан авалт, нярайн арчилгааны бүтээгдэхүүн борлуулалтад хэрхэн хэрэглэдэг болохыг зохиолч бас өгүүлнэ.
Энд зохиолчийн номынхоо тухай өгүүлсэн богино видео болон TedX ярианы холбоосыг хавсаргалаа.
What is Knowledge in the Age of Big Data? | Timandra Harkness | TEDxSquareMile