Paulo Coelho, Haruki Murakami хоёрын бүтээлээс жилдээ хоёроос илүүг уншаад хэрэггүй ээ гэж.
“Эрэг дээрх Кафка”-г уншсны дараа этгээд нөхрийн зохиол бүрт гардаг хэд хэдэн нийтлэг зүйлийг мөн л олж харлаа.
Муур — Бараг бүх зохиолд нь төрөл бүрийн муур гарна. Өнгө зүс, эр эм, ярьдаг ярьдаггүй, тэнүүлч тэжээвэр гээд муурны тухай мэдээлэл арвин.
Кофе — За тэгээд кофе бол түүний зохиолуудад хүмүүс хоорондын харилцаанд гарна. Хүн хүлээх зуур, хүнтэй чухал зүйл ярихад, хүүхэн найрахад гээд л… Энэ зохиолд Саэки гэх эмэгтэйг ойлгоход кофе гүүр нь болж байх жишээтэй.
Хаа нэгтээ байх байр — Байранд хүний хэрэгцээ цөм бүрэн. MUJI гээд дэлгүүрт орчихсон юм шигээр л дүрсэлнэ. Өнгө будаггүй яг тэр дэлгүүрийн бараануудыг л яриад байх шиг. За хөгжимгүй байр гэж үгүй. Тэнд нь дандаа сонгодогууд эгшиглэнэ.
Хөхний толгой — За би эхнээсээ л хэлээд байсан, энд бүр янз янзаар дүрсэлнэ шүү. Том жижиг, өнгө хэлбэр гээд.
Уулын мухарт байх эзгүй байр — Энэ байшинд мөн л хүний хэрэгцээ цөм байна. Гэхдээ нөгөө хотын төвийн байрыг бодвол жаахан тухгүй, гэвч ганцаардсан, бусдаас нуугдсан хэнд ч диваажингийн орон.
15 настай охин — Тэр охид тийм ч царайлаг биш, чих их чухал, үс ч мөн адил. Цэвэрхэн царайтай, дуу шуу цөөтэй. Бүгдтэй нь дотно харьцаатайгаар дуусна.
Хөгжим — Сонгодог хөгжимгүй зохиол түүнд алга. За тэгээд бусад төрлийн олон хөгжмийн нэр дурдагдах учир та ном уншингаа YouTube хайлт хийвэл бүр сонирхолтой.
Секс — Бүр нарийн дүрслэлтэйгээр зохиол бүрт гарна. Үнсэлт, тэврэлт гээд нэг бүрчлэн ярьж өгсний дараа нэг их уйтгартай мэдрэмж үлдээх нь сонин.
Нэг тийм нууцлаг эмэгтэй — Тэр хүүхэн гэнэт гарч ирнэ, хэн нэгний сэтгэлийг татчихаад гэнэт алга болно. Эсвэл үхнэ.
Хачин дуудлага — Хаанаас ч юм хэн нэгэн залгана. Жигтэй нууцлаг юм хэлчихээд утсаа тасална.
Галт тэрэгний буудал — Тээврийн хэрэгслээс хамгийн түгээмэл нь галт тэрэг. Ертөнцийн хаашаа ч хамаагүй таныг хүргэж өгч чадах тийм л галт тэрэг.
Этгээд хачин нэрнүүд — Ийм нэрнүүдийг та Японд тэр бүр сонсоод байхгүй.
Хоол — Хоолны нэр, хоолны амт, хоол хийх арга гээд эрэгтэй хүнээс гарамгүй ур чадвар ажиглагдана.
Ганцаардал — Бүр нэг ганцаардаж, юу ч хийхгүй гав ганцаараа хав харанхуйд суумаар санагдтал бичнэ шүү.
За тэгээд манайхан үргэлжлүүлээд бичээд байгаарай.