За манай Todko бол алаад хаяжээ. Үлийгээ хийж уншилгүй өдий хүрснээ өөрөөсөө асууж сууна. Манай ажлынхан амтанд нь ороод ээлж гарган, нэг нэгээр нь нааш цааш гэсээр уншиж байна. Улсаа гарч ирэх болов уу? Өөр өөр үйл явдал биш үү? Тэргүүн дэвтрийн *эзэмшигч* нэрээр *дээрэлхэж* байгаад дэд дэвтрийн анхны хуудсыг нээх эрхийг авчихлаа. Өнөө хэд маань энэ бичвэрийг номоо унштлаа нэг нүдээрээ ч харахгүй гэсэн.
Нөгөө сэдэв л дээ, бидний хааяа хааяа цахим ертөнцөөр нэг сэвээд нэг хэсэгтээ алга болдог өнөө сэдэв. Хүүхэд алга боллоо, охид тээгч эх болж байна гэсэн мэдээ үе үе чих дэлсэхэд “ёстой аймаар юм аа” гэхээс өөрийг хийж чадахгүй, ам дамжуулан нэг хэсэг сэвээд мартагнана.
Оюутан ауйд ухаан оролгүй эмнэлэгт олон жил болсон хүнийг “хүн ургамал” гэдэг гэсэн яриа нэг өдөр ангид өрнөж билээ. Тийм хүний төлбөр мөнгийг ар гэр нь дийлэхээ байх үед зөвшөөрөл өгсний үндсэн дээр тариа тариа хийдэг гэх. Тэгтэл ангийн нэг залуу, “Өвдөх өвчингүй, тархинаас бусад эрхтэн ажиллаж байгаа тийм хүмүүсийг эрхтний наймаанд илгээдэг болов уу” гэхэд “Паа пүү, валиар амьтан” гэх мэтээр өнөөхийгөө чимээгүй болгож билээ. Гэтэл бидний тэр ярианы гол дүрийг энэ зохиолд жинхэнэ утгаар нь тайлбарлаж.
Хэдэн жилийн өмнө өвөрлөгч нутагт амьдардаг байсан найз маань дэлгүүрт жирэмсэн Монгол хүүхэнтэй таараад үг солих гэтэл нүүрээ буруулан арилаад өгсөн гэх. Дэлгүүрийн эгч харин ийм хүүхнүүд энүүгээр олон бий, гээд тээгч эх гэх нэрийг мань хүнд хэлж байсан удаатай. Бас л халаглаад өнгөрөхөөс өөрийг хийж чадаагүй дээ.
Гээд нөгөө үлгэр домог шиг итгэхэд бэрх сэдвийг харин уран зохиолын аргаар зүрх урагдтал цагаан дээр хараар сийчээд хаяж. Айж нэг үзлээ, үзэн ядаж нэг уншлаа, халаглаж нэг дуусгалаа. Ай, яая дээ байз. Ийм хэрэг байдаг, байсаар ирж, байх ч байх.
Зохиолын тэргүүн дэвтэрийн гол дүр Улсаа гарч ирэхэд угаас зан чанар, ааш авирыг нь мэддэг болохоор мань хүний үг үйлдлийг бараг таамаглаад байлаа. Лин Лин, Шизу, По ч ялгаагүй. Дүрүүдийн онцлогийг маш сайн гаргаж өгсөн болохоор бараг өөрөө өөрсдийгөө хөтлөөд дуусгасан болов уу.
Заримдаа бодох юм, зохиолч минь бас болгоомжтой байгаарай гэж. Идээ бээрээ шахуулах ямар ч амьд биет арваганан хөдөлдөг. Түүн шиг хөдөлж эхэлсэн хүмүүс юу ч хийж мэднэ.
За тэгээд дараагийн дэвтрийг хэн хэзээ авч, ажил дээр авчрах вэ? Номын баяр хэзээ вэ? Зохиолчтой уулзаж болох болов уу гээд манай оффисын галт тогоонд нэг хэсэгтээ Writer Todko Samson-ийн нэр гарна. Бүх л бүтэн компаний хүмүүсийг байлдан дагуулсан эрхэм зохиолч танаас боломж байвал бидэнтэй уулзаж болох уу гэж хүсэх байна.
Уг нь бодож байгаа бүхнээ бичмээр байх юм, нөгөө өрөөнд байгаа хэд маань дургүйцээд байна. Өөрсдөө унших болохоор.
18+ ном шүү, дүү нараасаа хол байлгаарай.