Би бол e-reader
Эдгээр номын 30%-ийг нь Интерном Азхураас авдаг гэж үзвэл миний худалдан авалтын ердөө 720 000₮ л Монголд үлдэж үлдсэн нь $ болоод гараад явчихаж байна.
Эдгээр номын 30%-ийг нь Интерном Азхураас авдаг гэж үзвэл миний худалдан авалтын ердөө 720 000₮ л Монголд үлдэж үлдсэн нь $ болоод гараад явчихаж байна.
Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголын зохиолчдынхоо номыг сайн уншаач” гэж зэмлэх аястай хэлэв. Хайрлан хайрлан үе үе уншдаг номоо юу гэж хүнд өгөхөв. Хааяа нэг сөхөж харахад үгийн сайханд согтож, утгын сайхныг бишрэм бүтээлүүдийг хаа…
Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Ruth өөрөө алдарт бариачийн удам гэдгээ мэдэлгүй San Francisco хотын тансаг амьдралд Хятад ээжийгээ ад үзэн амьдарч байсандаа ичсэн гэдэг. Ээжийнх нь түүх, асрагч эмэгтэйн түүх өр өвдөм.
Мэдээж орлоготой байж хадгална шүү дээ гэж тэнэг би бодов. Тэгтэл хадгалахын тулд орлого олж, хадгалаад үлдсэнээр нь амьдарна гэнэ. Яалаа гэж дээ, ганц олдох амьдралд эдэлсэн шиг эдэлж, идсэн шиг идээд үхдэг байгаадаа гэж бас бодож үзэв.
“Хэрэв би чамайг зодож шийтгэхгүй бол энэ хорвоо чамайг бүр ч чанга шийтгэнэ. Хорвоо чамд хайргүй. Гэхдээ би чамд хайртай” гэж хүртэл хэлж байсан удаатай.
Удахгүй очно доо Тайпэй хотод. Тайвань ээж маань хөргөгчөө дүүргээд, алчуур сойзыг минь бэлдээд л хүлээж сууна байх даа.
Маш тансаг шоронд байгаатай л адил, гэхдээ хоригдол л бол хоригдол. Уулзах, учирах эрхээ хасуулсан ч сэтгэн бодох, унших, хайрлах, дурлах эрх чөлөөг хэн ч хязгаарлаж чадахгүй. Амьдралын жижиг сажиг зүйлээс ч гэсэн таашаал авч болдог, баярлах гуних, уйлах шалтгаан хаанаас ч гарч ирдэг, хүн зөвхөн идэж, унтах гэж энэ хорвоод ирдэггүй гэдгийг Гүн Ростов өнөөдрийн бидэнд ойлгуулах гэж оролджээ.
Хэдэн сар өнгөрлөө, хөгшин өнөө алтан зүүлтээ дурсаж ирсэнгүй. Аюулгүй газар хадгалуулсан болохоор санаа амар яваа биз гэж бодож явтал нэгэн явдал тохиолдлоо.
Дараа нь сонсох нь ээ настангийн Шандун нутагт амьдардаг байсан байр газар нь ихэд үнэд орж ганц хүү нь өвлөн авсан юм гэнэ билээ. Хэдийгээр Тайваньд ах дүү садан төрөл үгүй, тийм сайхан амьдраагүй ч цэцэрлэгт сонссон нялх хүүхдийн уйлах чимээ амьдралыг нь өөрчилж, үлдсэн насаа хүүгийнхээ төлөө бин зарж өнгөрөөсөн буурал өвгөнийг би хэзээ ч мартаагүй.
Хар тамхи хэрэглэсэн хүн, тэр тусмаа хэт донтсон түүн шиг хүүхэд засарна гэж тун ховор. Өдий олон жил өдөр бүр янз янзын хүнтэй уулзаж явахад бишгүй л зүйлийг үзлээ. Тэр хорыг хэрэглэх гэснээс өөр зүйл толгойд нь орохоо больсон тэр цагт амьдралд итгэх итгэлгүй болж, өөрийг нь гэсэн бусдын сэтгэлийг юман чинээ бодохгүй.