Технологи, шинжлэх ухааны номнууд хаа байна?

Өнгөрсөн хэд хэдэн удаагийн номын баяраар олж хараад хэл загатнаад яваад байсан зүйлүүдээ энд хэлмээр санагдав. Аж үйлдвэрийн IV хувьсгал, технологийн эрин зуун, сансар огторгуй судлал, хиймэл оюун ухааны хөгжлийн хурд гэсэн тодотголтой энэ жилүүдэд Монголчууд бидэнд, хүүхэд залууст маань унших ном байна уу? Интернэтээр дүүрэн байна гэх байх л даа зарим хэл устай ах…

Филиппин орноор – Аян замын тэмдэглэл 2

Гял цал гудамжнаас “Тээврийн Товчоо”-д байрлах буудалруугаа харих замд Манилагийн гудамжаар нааш цааш хөлхөх хүмүүс, галзуу хулгана мэт сүлжилдэх машин тэрэг, газар дэвссэн цаасан дээр хэвтэх хижээл насны эрчүүд, жимс зарж хөлсөө арчих эмэгтэй, хөөцөлдөн гүйлдэх хөл нүцгэн хүүхдүүдийг бас нар жаргахыг харж явахдаа бушуухан л гэртээ харьмаар санагдсан. Сайхан амьдрал хаана байна гэвэл Монголд л байна. Хамгийн гоё нь бидэнд Монголоо бүр ч сайхан болгох гэсэн сэтгэл байна. Бид азтай шүү…

Ширэнгэн ойн аялал буюу Ш.Алтантуяагаа өмөөрсөн Монгол

Би хаана ч Монголынхоо тухай ярихдаа ам бардам байдаг. Өвгөд дээдсийн минь үлдээсэн уудам сайхан тал нутаг, хүн зоныхоо ууужуу сайхан сэтгэлийг хаана нь бахдан ярих дуртай. Нэг Монгол хүн алдаа л биз, өчнөөн олон хүн хаа сайгүй алдаж л байдаг шүү дээ гэж бодохын үед болгоомжгүй гишгэсэнээсээ болж уулын уруу шаварлуу хавьтраад орчихлоо. Өмд халтартаж, гар жаахан шалбарсныг эс тооцвол би харин ч олон хүний урд орчих шиг боллоо. Ашгүй шигүү ойгоос гарахад би нөгөө хүмүүсийн барааг ч харахааргүй болжээ.

Гундуухан сэтгүүлчид…

Математиктаа тааруу болгон сэтгүүлч болчихдоггүй гэдгийг энэ салбарт хөл тавих гэж байгаа дүү нартаа хэлмээр байна. Чи хөдлөхгүй бол чиний эргэн тойронд юу ч хөдлөхгүй. Харин энэ хорвоо чамтай чамгүй жамаараа л явна.

Төөрсөн залуус

Дөнгөж төгссөн залуучуудад тэнгэр баганадсан өндөр босго тавьж ажилд авчих хэрнээ принтер таниулж, камер суулгуулж, юм юм руу үсчүүлчихээд “Манай IT гэж нэг мангар юм” гэж гоочилно.

Цэвэрлэгч эгч

Амьдралыг яг байгаагаар нь, үнэнээр нь тас хийтэл хэлчихдэг, жинхэнээсээ баярлаж, инээж, уйтгарлаж чаддаг, тэвчээртэй, зорилготой, эгэл жирийн эмэгтэй түүнээс сурсан олон зүйлээ өнөөдөр би аж амьдралдаа хэрэгжүүлж явна.