Вангийн эрх гүнж, театрын өнчин хун

Өөр өөр цаг үед өдөлж ниссэн хоёр хунгийн тухай гайхамшигтай зохиолыг дуусгаад сэтгэл нэг л тайван болчихлоо. Торгуудын Магсар вангийн охин Дунгаа, Улсын театрын үзэсгэлэнт бүжигчин Үүрийнцолмон хоёрыг ямар нэг байдлаар холбоотой байгаасай гэж дуусан дуустлаа хүлээчихээд санасандаа хүрч санаа амраад сууж байна. Вангийн эрх охин Дунгаа багаас бүжигт дуртай. Харц ардуудын зугаацдаг энэ урлагийн…

Биткойн яасан гэнэ ээ?

Ямар мэргэжилтэй болох вэ гэхэд банкны теллер л болмоор байна. Яагаад гэвэл санхүүгийн мэдлэгтэй, хүнтэй сайхан харьцдаг, цэвэрхэн, гоё дүрэмт хувцастай гэж хэлсэн тэр хүүхдэд би энэ номыг уншихыг санал болгосон юм. Банк санхүүгийн мэдлэг мундаг ч гоё харагдсан бүхэн дандаа гоё байдаггүй. 2030 он гэхэд үгүй болох ажлын байрны нэг бол теллер. Харин оронд…

Жинхэнэ дайны түүх

Хүнтэй уулзаж чадахгүй, хүссэн газраараа тэнэж чадахгүй байгаадаа жаахан бухимдаж, оны эцэс, жилийн тайланд санаа зовсон шигээ хэд хонохдоо дуусгаж чадахгүй жийрхээд байсан номоо бариад авсан нь харин ч цаг үеэ олсон гэлтэй. Гэртээ хөргөгч, интернэттэйгээ жаргаж хэвтэхдээ элдэв гомдол хэлэхээсээ ч ичмээр санагдсан шүү. Дэлхийн ll дайн, Еврей, Гитлер энэ сэдвээр бичсэн зохиолчид мундахгүй…

Цахилж яваа гөрөөс

Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголын зохиолчдынхоо номыг сайн уншаач” гэж зэмлэх аястай хэлэв. Хайрлан хайрлан үе үе уншдаг номоо юу гэж хүнд өгөхөв. Хааяа нэг сөхөж харахад үгийн сайханд согтож, утгын сайхныг бишрэм бүтээлүүдийг хаа…

“Bone-setter`s daughter” by Amy Tan

Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Ruth өөрөө алдарт бариачийн удам гэдгээ мэдэлгүй San Francisco хотын тансаг амьдралд Хятад ээжийгээ ад үзэн амьдарч байсандаа ичсэн гэдэг. Ээжийнх нь түүх, асрагч эмэгтэйн түүх өр өвдөм.

Аз жаргалтайгаар өлсөх арга

Мэдээж орлоготой байж хадгална шүү дээ гэж тэнэг би бодов. Тэгтэл хадгалахын тулд орлого олж, хадгалаад үлдсэнээр нь амьдарна гэнэ. Яалаа гэж дээ, ганц олдох амьдралд эдэлсэн шиг эдэлж, идсэн шиг идээд үхдэг байгаадаа гэж бас бодож үзэв.

“A Gentleman in Moscow” by Amor Towles

Маш тансаг шоронд байгаатай л адил, гэхдээ хоригдол л бол хоригдол. Уулзах, учирах эрхээ хасуулсан ч сэтгэн бодох, унших, хайрлах, дурлах эрх чөлөөг хэн ч хязгаарлаж чадахгүй. Амьдралын жижиг сажиг зүйлээс ч гэсэн таашаал авч болдог, баярлах гуних, уйлах шалтгаан хаанаас ч гарч ирдэг, хүн зөвхөн идэж, унтах гэж энэ хорвоод ирдэггүй гэдгийг Гүн Ростов өнөөдрийн бидэнд ойлгуулах гэж оролджээ.