“The Joy Luck Club” by Amy Tan

“Аз, бас аз, дахиад аз”. Аз чамайг дагах уу, чи азтай одонд төрсөн үү, хойшид аз чамайг ивээх үү? гээд хүний хувь тавилан, болоод хичээл зүтгэлийг азаар хэмжиж, мөрий тавьж, сүүл хэсэгтээ энэ агуулгыг бүр тодруулан хуудас бүрт шингээхийг оролдсон нь харин надад таалагдаагүй.

“People of the Book” by Geraldine Brooks

Sarajevo Haggadah гэх номын тухай бодит түүхээс сэдэвлэсэн “People of the Book” номы 2008 онд хэвлэгджээ. Оюутан байхад МҮОНТВ-ээр “Улаан хийл” гэж нэг кино гарч байсныг санаж байна. Нэгэн алдарт улаан хийл дөрвөн зууны турш 5 орноор аялж байгаа тухай гардаг даа. Яг л тэр кино шиг.

“The House of the Mosque” by Kader Abdolah

Олон зуун жил мөргөлчдийн цуваа тасраагүй нэгэн сүмийг хамгаалан, үе үеийн сүмийн удирдагчдын орох орон болж ирсэн нэгэн байшингийн түүх хийгээд түүнд амьдарч буй хүмүүсийг амьдралыг өгүүлсэн Кадер Абдоллагийн зохиол.

“A Thousand Splendid Suns” by Khaled Hosseini

Зүрх зүсэм түүх
“Цаасан шувуу наадуулагч” зохиолдоо эцэг хүүгийн хайрыг гайхамшигтай харуулж чадсан Халлед Хоссейн зохиолч дараагийн удаа ээж охин хоёрын тухай өгүүлэхээр шийдэж “A Thousand Splendid Suns” эхлүүлсэн гэнэ.

“Hitman Anders and the meaning of it all” by Jonas Jonasson

Энэ хэдийн хөгтэй явдал ар араасаа хөвөрч би гэж хүн Шведийн цагдаа хүчний байгууллага, сүм хийгээд тэнд цугларагсдын янз байдал, өнөөгийн нийгмийн эрээн бараан, мөнгө улаан нүд цагаан явдлыг уншиж жаал инээж авлаа.