Сайн байна уу?
Орон нутгийн уншигч өсвөр үеийхэнд Дүүлэн нисэх сэдэл, сэтгэлийн дэм өгч, номон дотор зам байдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өгсөн эрхэм зохиолч таньд энэ өдрийн мэндийг хүргэе.
Таны Дүүлэн нис номыг Залуучуудын солилцооны хөтөлбөрт оролцохдоо Гүнж төвөөс авч УБ-ын драгоноос Ховд руу автобусанд суугаад гарахдаа замдаа уншаад, Ховддоо очингуутаа Дүүлэн нис номыг өсвөр үеийнхэнд заавал хүргэнээ харин яаж … гэж бодсоор ирэнгүүтээ сурууль, сургуулийн төлөөллийг оролцуулан номын хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь өмнө нь зохион байгуулж байсан үйл ажиллагаануудаас авч байгаагүй үр дүн, сэтгэл ханамжийг авсан.
Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн өсвөр үеийнхэн зарим нь бүр уйлан байж сэтгэгдэлээ илэрхийлж цаашид олон олон эцэг эх, хүүхдүүдэд хүрээсэй, уншаасай гэж хүсэж байсан ба дараа нь нэгэн охины амиа алдаж ч болох эрсдлийг нь байхгүй болоход нь нөлөөлсөн гэх мэт эерэг үр дүнгүүдийг авч ирсэн учир таньд талархалаа илэрхийлж энэхүү захиаг бичлээ. НҮБ-ХАС-аас таны Дүүлэн нис номыг 200 ширхэг ирүүлсэн нь Дүүлэн нис номоо ашиглан бид хэлэлцүүлэгээ тасралтгүй зохион байгуулахад маш том боломж олгосон. Яг Дүүлэн нис ном шиг 15-34 насны өсвөр үе, залуучуудын асуудлыг хөндсөн номнууд байдаг бол янз бүрийн арга хэлбэрээр өсвөр үе, залуучууддаа хүрч ажилласаар л байхаар байна.
Таныг гүнээ хүндэтгэсэн
Ховд аймгийн ЗХТ-ийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч С.Хишигтогтох