Эрч хүчтэй, Час хийсэн санаа байвч, бодит амьдралд буулгаж, бизнес болгоход тэр бүр амаргүй. Хиймээр байгаа зүйлээ эхлээд оюун ухаандаа төлөвлөж, дараа нь гадаад ертөнц рүү төвлөрөхөд бид танд туслана.

2020 онд миний зохион байгуулдаг Bodhi Meditation – Бодь бясалгал өглөөний ангид Khishgee Enkhtuya маань суралцаж эхэлснээс хойш бидний нөхөрлөл эхэлсэн юм. Би ч Олон улсын Көүч болох их ажлаа эхэлчихсэн байсан үе. Цар тахлын үеэр хүүхдэд зориулсан сургалтын төв нээнэ гээд логоныхоо өнгийг хүртэл ярилцаж байснаа санаж байна. Өнгөрсөн хугацаанд Diamond Mind Academy олон мянган хүүхдэд хэдийнээ танигдаж, миний л мэдэхийн бас мянга мянган багш нөрт хүрч ажиллаж байна. Хамгийн гоё нь бараг бүх хөтөлбөрт нь би ямар нэг хэмжээгээр сургагч багш, зочин илтгэгч зэргээр явж л байдаг байлаа.

Бид хоёртой хамтдаа холын мөрөөдлөө ойртуулж, амьдралдаа өөрчлөлт хийгээрэй.

2022 оны өвөл бас л нэг удаа уулзахад Бизнес ментор Э.Хишгээ гэсэн сувгаа нээж, өөрийн бизнесийн амжилтаа бусдадаа зааж, тусламаар байна гээд, бизнес модель төлөвлөгөөг нь ярилцаж, цахим хуудсыг нь нээж байлаа. Сардаа чадвал нэг удаа заавал уулзаж, хийж буй ажил, хийх гэж буй бүхнээ нээлттэй ярилцана. Дараа нь яг л хэлсэндээ хүрч хийчихсэн явж байдаг 4 хүүхдийн ээж энэ бүсгүйгээс надад ч гэсэн суралцах зүйл олон бий.

50 гаран жижиг дунд бизнест зөвлөж, олон улсад эх орноо төлөөлөн ажиллаж байгаа бидний туршлага, олсон ололт амжилт, замнасан түүх танд ч гэсэн хэрэгтэй байх болов уу хэмээн энэ клубыг бид хоёр санаачиллаа.Час хийсэн санаа байвч, бодит амьдралд буулгаж, бизнес болгоход тэр бүр амаргүй. Хиймээр байгаа зүйлээ эхлээд оюун ухаандаа төлөвлөж, дараа нь гадаад ертөнц рүү төвлөрөхөд бид танд туслана.

Бид хоёртой хамтдаа холын мөрөөдлөө ойртуулж, амьдралдаа өөрчлөлт хийгээрэй. Бид хоёр та бүхэнд:

💎 Бизнес санаануудаа ярилцах боломжийг олгоно.

💎 Бизнес төлөвлөгөө, санхүүгийн эмх цэгцийг заах болно.

💎 Эрүүл амьдралын хэв маягаасаа хуваалцах болно.

💎 Өөрийн гэсэн хүрээлэлтэй болж, сар бүр өглөөний цайтай уулзалтыг зохион байгуулна.

💎 Гадаадын олон улсын хурал, үзэсгэлэнд хамтдаа оролцох боломжийг олгоно.

💎 Долоо хоног бүрийн LIVE уулзалтыг хийнэ.

Гишүүнчлэл

✅ 1 сарын хураамж 100.000₮ боловч 8 сардаа амжиж бүртгүүлсэн гишүүд нэг сарын хураамж 69.000₮ /3 сараар төлвөл 4 дэх сар үнэгүй/

✅ Гишүүдийн бүртгэлийг бид CRM систем дээр хөтлөх бөгөөд танд автомат notification очих болно. Та бизнес клубт маань элсэхийг хүсвэл бидэн рүү бичээрэй.

Бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.

Leave a Reply