PORTFOLIO

“Дүүлэн нис охин минь” тууж

Өсвөр насны охины бодит амьдралаас сэдэвлэв.

Сайн найз, сайн охин байсан охин нэг л өдөр гадуурхагдаж, өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Учир нь тэр найз хөвгүүнээсээ жирэмсэлж, хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргасан юм. Түүний тухай сургуулиар нэг яриа тарж, ээж аав нь охиноосоо ичиж өөд уруугүй загнахад амиа хорлоод алга болохсон гэж хүртэл бодож байсан удаатай. Сургуулиасаа гарч гэртээ байх нь түүний гаргасан шийдвэр байлаа.

Гэхдээ энэ хорвоод бас түүнтэй адил зовлонтой охид олон, түүнийг ойлгодог томчууд ч олон байсан болохоор энэ бүхний ард гарч чадсан билээ.

НҮБ-ийн Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 6000 хувь хэвлэгдэн хот хөдөөгийн олон сургуульд үнэ төлбөргүй тараагдсан энэ номоор минь Монголын өсвөр насны хүүхдүүд намайг мэддэг билээ.

Хөтөлбөрийг санаачилсан Охидын эрхийг хамгаалах “Гүнж” төвийн хамт олондоо баярлалаа.

Details

Хэвлэгдсэн он: 2014 оны 12 сар