Лев Толстой “Иван Ильичийн үхэл”
Үхлээ хүлээж хэвтэх хүн юу бодож, юунд шаналдаг тухай Толстой энэ тууждаа өгүүлжээ. Харин бидний хэлдгээр бол Иван Ильич буянгүй хүн байж. Арга ч үгүй биз, өөрийн ухаантай болж, нийгэмд хөл тавьж эхэлсэн цагаас л хар амиа хичээсэн болохоор өөрийнхөө үхлийг сонгосон нь тэр байж. “Хүн хэрхэн төрөхөө сонгодоггүй, харин хэрхэн үхэхээ өөрөө сонгодог” гэж Харуки Мураками “1Q84”-төө бичсэн байсан.