“我所理解的生活”韩寒

“Гашуун үнэнийг хүүхдүүд бас солиотууд л хэлдэг” гэж Умберто Эко хэлсэн байдаг. Магадгүй хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө хомс тийм нийгэмд амьдран байдаг нь түүнийг үгээ хэлж, үзгээ хурцлах шалтгаан нь болж өгсөн байх.

Мо Янь “Эргэлт”

Нобелийн шагналт зохиолч Мо Янь Шандун нутгийн Гаоми тосгонд өнгөрсөн өөрийн амьдралын 1969 оноос хойших үйл явдлыг  хүүрнэн өгүүлсэн энэ зохиол 10А ангийнхныгаа санасан “хүүхдүүд”-ээс эхлээд олон уншигчдад таалагдах буй заа.