“我所理解的生活”韩寒

“Гашуун үнэнийг хүүхдүүд бас солиотууд л хэлдэг” гэж Умберто Эко хэлсэн байдаг. Магадгүй хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө хомс тийм нийгэмд амьдран байдаг нь түүнийг үгээ хэлж, үзгээ хурцлах шалтгаан нь болж өгсөн байх.

Бидний үе Хятад улсыг шинэ түвшинд хүргэнэ

2010 онд “Time” сэтгүүлээс түүнийг хамгийн нөлөө бүхий хүнээр зарлаж байжээ. Өдгөө 33 настай Хан Ханыг зохиолч, уралдааны машины тамирчин, блог хөтлөгч, тэрс үзэлтэн гээд тодотгох зүйл ар араасаа үргэлжилсээр.

“他的國”韩寒

Инээдтэй ч гэсэн эмгэнэлтэй тэр нэгэн хот, гол дүрийн баатар, хотын иргэд бүгд өрөвдөлтэй. Үйлдвэржилт, улс орны хурдацтай хөгжил өнө удаан жил үе дамжин амьдарч ирсэн хүн ардын амьдралд ямар аймшигтай нөлөөлдгийг Хан Ха зоригтой өгүүлжээ.