“Bone-setter`s daughter” by Amy Tan

Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Ruth өөрөө алдарт бариачийн удам гэдгээ мэдэлгүй San Francisco хотын тансаг амьдралд Хятад ээжийгээ ад үзэн амьдарч байсандаа ичсэн гэдэг. Ээжийнх нь түүх, асрагч эмэгтэйн түүх өр өвдөм.

“The Book of Mirrors” by Eugene Chirovici

Хүний амьдралд заримдаа өөрчилж боломгүй алдаа, бие биесээ буруугаар ойлгон насыг барах тохиолдол бишгүй. Нэг хүний зөв гэж бодож явдаг зүйл нөгөө хүнийг гонсойлгон, нэг эрийн үнэн ярьсан зүйл нөгөө эрд огт үнэмшилгүй санагдах.

Мо Янь “Эргэлт”

Нобелийн шагналт зохиолч Мо Янь Шандун нутгийн Гаоми тосгонд өнгөрсөн өөрийн амьдралын 1969 оноос хойших үйл явдлыг  хүүрнэн өгүүлсэн энэ зохиол 10А ангийнхныгаа санасан “хүүхдүүд”-ээс эхлээд олон уншигчдад таалагдах буй заа.

“The Spy” by Paulo Coelho

Сохор ч зоосгүй Парис хотноо ирсэн ч хэдхэн сарын дараа хотын хамгийн алдартай хүүхэн болж чаджээ. Дорнын эмэгтэйн дүрд хувиран уян налархай бүжиг, нүцгэн биеэрээ баян эрчүүдийг өөртөө татсан нь түүний нууц бололтой. Өөрийгөө Ява арлаас гаралтай Ази бүсгүй гэхэд цагаан арьст эрчүүд улам их сонирхон нэг хөнжилд орохын тулд хүссэн бүхнийг нь өгдөг байж. Гэвч түүний тухай энэ бүгд худал байгаад зогсохгүй ямар амьдралаас зугатаж ирснийг хэн ч мэдэхгүй.