“Bone-setter`s daughter” by Amy Tan

Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Ruth өөрөө алдарт бариачийн удам гэдгээ мэдэлгүй San Francisco хотын тансаг амьдралд Хятад ээжийгээ ад үзэн амьдарч байсандаа ичсэн гэдэг. Ээжийнх нь түүх, асрагч эмэгтэйн түүх өр өвдөм.

“A Gentleman in Moscow” by Amor Towles

Маш тансаг шоронд байгаатай л адил, гэхдээ хоригдол л бол хоригдол. Уулзах, учирах эрхээ хасуулсан ч сэтгэн бодох, унших, хайрлах, дурлах эрх чөлөөг хэн ч хязгаарлаж чадахгүй. Амьдралын жижиг сажиг зүйлээс ч гэсэн таашаал авч болдог, баярлах гуних, уйлах шалтгаан хаанаас ч гарч ирдэг, хүн зөвхөн идэж, унтах гэж энэ хорвоод ирдэггүй гэдгийг Гүн Ростов өнөөдрийн бидэнд ойлгуулах гэж оролджээ.

“Snow” Orhan Pamuk

“Хүн бол бурханы бүтээсэн агуу бүтээл. Амиа хорлолт гэдэг бол жинхэнэ гутамшиг” гэх хэр нь яагаад охид ар араасаа амиа хорлох болов гэдгийг торуулахаар Ка зарим хүнтэй уулзана. Охидыг толгойны алчуураа ав гэсний төлөө амиа хорложээ гэсэн дүгнэлтийг Катай уулзсан хүмүүс түүнд өгөх гэж хичээнэ.

“The Goldfinch” by Donna Tartt

“Голландууд микроскопыг бүтээсэн юм. Юмс жижиг байх тусмаа утга их. Жижигхэн ялаа, хорхой, алиман дээрх толбыг хүртэл зурахдаа зураач хүн ямар нэг зүйл хэлэхийг хүсдэг. Тэдний түр зуурын амьдралыг яах гэж дүрслэн зурдагийг чи ойртон харвал мэдэх болно” гэж ээж нь Деог музейд дагуулан ороод хэлдэг юм.