Хайр 29張當票

Өдөр тутам мөнгөтэй харьцдаг би гэж хүн тэр өдөр олон жил баримталж ирсэн дүрмээ ингэж зөрчсөн юм. Одоо ч тэр төгөлдөр хуурын ая сонсох бүрт аравхан настай тэр хүү нүдэнд харагдаад байдаг юм. Мөнгө бол зүгээр л тоо, харин үр хүүхэд бол энэ биед заяасан амин эрдэнэ юм шүү.

Details

Нэр хүнд 29张当票

Цагдаагийн газрын хаалгыг эвдэх шахам орж ирсэн эр, эд хөрөнгөд нь гар хүрсэн хэнийг ч өршөөхгүй гэсэн царайтай. Бас болоогүй хэдэн бараа бологчид дагуулж ирсэн харагдана. Над руу жигшсэн харц шидснээ өөрийнхөө охиныг хараад хөшиж орхилоо.

Details

Хашир хүн гэж 29張當票

Хэд хоногийн дараа нэг эр орж ирээд бас алтан гинж данжлахаар болов. Гэтэл үйлдэл нь яг л өнөө зөрүүд эрийнхтэй ижил болоод явчхав. Сэжиг төрөөд болж өгсөнгүй, хэлсэн ёсоор нь гинжтэй салах ёс хийх боломжийг залуу эрд олгоод сэм ажиглавал, өө хөөрхий өнөөх чинь өмднийхөө халааснаас өөр нэг гинж гаргаад тавих нь тэр. Арга нь адил залилагчдаас болж мөнгөө алдах шахсан би гэж хүн түүнээс хойш хашир үздэг боллоо.

Details

Хүн чанараа л худалдчихгүй юмсан 29張當票

Хулгайч хүмүүсийн нүдэнд данжийн газар бол диваажин шиг л харагддаг байх. Хүний нүд хариулж авсан зүйлээ хэдэн цаасаар солих гэж улайрах тэднийг үзэн ядаж, аль болох энэ бүхнээс хол явах юмсан гэж боддог юм даа.

Details

Итгэлээр наадагчид 29張當票

Хууран мэхлэгчид дандаа хүний сэтгэлээр бас итгэлээр тоглодог юм. Хэдхэн хоноод үйлдэл дээрээ баригдсан гэж сонссон ч өнөө эмэгтэй намайг буруутгасаар л байсан нь сонин. Хүний шунал гэдэг эрүүл ухаанаар бодох тэр чадварыг хүртэл үгүй хийнэ шүү.

Details

Данж хэссэн гавьяатууд 29張當票

Цагтаа бидний шүтээн байсан тэд маань насан өндөр болоход хүний гар харсан хүүхэд шиг л болж хувирах юм. Бурханаас заяасан авьяасаар насаараа хооллохгүй шүү дээ, үүний цаана хөдөлмөр гэж зүйл байдаг гэдгийг мянга мянган цэцгийн баглаан дунд умбаж, магтаалын сайхан үгэнд баясаж байхдаа хэрхэн ойлгох вэ дээ!

Details

Үнэд хүрсэн оюутны үнэмлэх 29張當票

Яахав хүмүүс биднийг ямар нүдээр хардагийг би мэднэ. Гэвч хүсэл зорилгодоо хүрэх гэж тэмүүлж байгаа залуу хүүхдүүдийг дэмжээд өгвөл хөгшин аавын минь сүнс баярлахаас гадна хожим хойно улс эх оронд минь хэрэгтэй юм даа.

Details