“我所理解的生活”韩寒

“Гашуун үнэнийг хүүхдүүд бас солиотууд л хэлдэг” гэж Умберто Эко хэлсэн байдаг. Магадгүй хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө хомс тийм нийгэмд амьдран байдаг нь түүнийг үгээ хэлж, үзгээ хурцлах шалтгаан нь болж өгсөн байх.

Details

Мял Богдын гүр дуулал

ясалгал хийж байх үед учирсан хүмүүст айлдсан шүлэг номлол, өөрийг нь хорлон хөнөөх гэсэн дайснуудыг уучлан атгаг муу санааг нь тонилгосон дууллаас гадна хувь төгс тааллын хөвгүүд буюу лам багшийн зарлигийг бүтээх үйлийг нь залгамжлан авч явах тэр эрдэмт шавь нартай учирч, боловсруулсан үйлийн тухай энэ номноос уншаарай.

Details

“Snow” Orhan Pamuk

“Хүн бол бурханы бүтээсэн агуу бүтээл. Амиа хорлолт гэдэг бол жинхэнэ гутамшиг” гэх хэр нь яагаад охид ар араасаа амиа хорлох болов гэдгийг торуулахаар Ка зарим хүнтэй уулзана. Охидыг толгойны алчуураа ав гэсний төлөө амиа хорложээ гэсэн дүгнэлтийг Катай уулзсан хүмүүс түүнд өгөх гэж хичээнэ.

Details

“Live, work, work, work, die” by Corey Pein

Сэтгүүлч мэргэжилтэй энэ залуу Airbnb-д бууж старт ап хөөсөнд хөвөрсөн хэдэн хөгжүүлэгч, програмист залуустай өрөөгөө хуваана. Airbnb өрөө яг зураг дээрх шигээ байгаагүйд дургүй нь хүрсэн ч тэнд ямар ч бодлого, даатгал энэ тэр байхгүйгээс яах ч учраа олохгүй, хамт байсан нөхдүүд ч мөн тоох шинжгүй.

Details

“Big Data” by Timandra Harkness

Big Data таныг хаана байсан, таны найзууд хэн болох, юу сонирхдог, юу худалдаж авах хүсэлтэй, юу иддэг, хэдэг цагт унтдаг, бүр хэнд хайр сэтгэлтэйг мэдэж болно. Дээрх бүх мэдээллийг цаг агаарын урьдчихлсан мэдээтэй уялдуулан дэлгүүрүүд танд юу санал болгох, ээждээ ямар бэлэг авч өгч болохыг, зун Хөвсгөл явах эсэхийг чинь хүртэл зааж өгнө.

Details

“Good to Great” by Jim Collins

Жирийн нэгэн Монгол компанийг үндэстэн дамнасан корпораци болгоно гэж мөрөөдөх биш нэгэнт ирсэн сайн тогтолцоо, сайхан соёлыг, оновчтой ажиллагааг, халуун дулаан хамт олныг алдалгүй, олон хүний амьдралыг сайнаар өөрчилсөн “агуу” компани болгохыг зорин найман жилийн өмнө уншсан номоо дахин нэг сөхөн харснаа ийнхүү сийрүүллээ.

Details

“Балар ой: Гурван биет” Лю Цы Синь

Тооцоолсны дагуу Гурван биет гарагийнхан дэлхийд 400 жилийн дараа ирэх тухай мэдээ дэлхий дахинаа зарласан тэр мөчөөс эхлэн бүгд бужигнаж эхэллээ. Ирэх ирэхдээ биднийг эзлэх нь тодорхой. Учир нь дэлхийн шинжлэх ухааны суурь судалгаа, хөгжлийг хааж, оюунлаг бөөмсийн тусламжтайгаар дэлхий дахинд юу болж байгаа тухай мэдээллийг байнга авч байгаа учир бид яаж ч төлөвлөөд нэмэргүй.

Details