“Parenting” уу? “Sharenting” уу?

Хамгийн олон хандалттай олон сая видеоны цаана олон сая аав ээж яг энэ амжилт гаргаад байгаа шиг амжилтыг хүсэн хүлээж хүүхдээ таны охин шиг, хүү шиг болгох гэж, мөнгө биш юмаа гэхэд олон мянган дагагчтай болох гэж хүүхдийн эрх зөрчиж, түүнийг дагасан доромж, гомдлыг үл тоон бяцхан зүрхнүүдийг шархлуулж байгаа.

Хүчээр биш хүслээрээ сурдаг

Гэтэл чиний зүүрмэглээд сууж байгаа энэ танхимд тэр нэг хүн байсан бол гэж бодох мөч олон байлаа. Эндээс олж авсан мэдлэг байгууллагын чинь өмч биш, байгууллага таны мэдлэгийг түгжээд явахгүй. Өнөөдөр сонссон бүхэн, авсан сертифекат маргааш таныг хэн болохыг илтгэх өдөр ирнэ.

Томоохон компаниуд Дижитал шилжилтийг хэрхэн хийж байна вэ?

Дэлхийн өнцөг булан бүрт долоо хоногт зуун сая хүнд амтат кофе, тав тухтай орчингоор үйлчилдэг Starbucks энэ удаад Microsoft-той хамтран ухаалаг шийдлийг бүх талбартаа нэвтрүүлсэн байна. Ингээд тэдний туршлагатай танилцъя.

Бид хэнийг бүтээгээд байна?

Хүү шөнийн 11 гэхэд арай гэж даалгавараа хийж дууслаа. Хийхгүй бол багш уурлана гэх. Багшийгаа баярлуулах гэж даалгавараа хийдэг юм уу гэхээр уруу царайлах нь хэцүү. Ирээдүйд даргадаа сайн харагдах гэж ингэж хичээж суух вий дээ гэхээс л.

Зурагттайгаа ярьдаг хүүхдүүдээ яах вэ?

Юун сүртэй хүүхэн бэ гэж бодох байх. Сүр хаана бадарна гээч, үр хүүхэд чинь олон дунд ороод, ардын багшид адлагдаад, ажилд орох цагт жинхэнэ сүр бадарна. Өнөөдөр ажлын байранд арван үгтэй өгүүлбэр зөв бичиж чадахгүй хоёр гурван хэлтэнгүүд олширчээ. Гэтэл тэдний багад өнөөдрийнх шиг боломж бараг байгаагүй гээд бодохоор дотор харлана.

Хүн чанар ажилд авна.

Сүүлийн үед жижиг дунд бизнес эрхлэгч найз нөхөдтэйгээ уулзаж суухад бүгд нэг зовлон хэлэх. Оёдлын жижиг цех, машин засварын багахан төв, нарийн боовны үйлдвэр, гоо сайхан үсний салон гэх зэрэг үйлчилгээний газраас эхлээд дунд зэргийн компанийн үйл ажиллагааг тогтвортой авч явна гэдэг урьд урьдынхаас хэцүү болж.