Амьдралынхаа хамгийн нандин хэрнээ эмзэг энэ үеэ даван туулж, дараагийн хуудсаа нээж буй ээж нарт Көүчинг үйлчилгээ хэрэгтэй байдаг. Ажлаас түр холдон, хорвоод мэндлэх бяцхан үрээ хүлээж буй үед дараа нь яах билээ гэсэн сэтгэл зовнил байдаг ч баяр хөөр, элдэв таамаг үргэлж толгойд эргэлдэнэ. Энэ үедээ мэргэжлийн көүч хүнтэй уулзаж, өөрт буй боломжийг нээж, цаашид хэрхэх талаар өөрийгөө нээх ээжүүд олон бий.

Жирэмсэн үедээ көүчинг үйлчилгээ авахын давуу талаас дурдвал

  • Жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орохдоо сэтгэл санааны бэлтгэлтэй байх
  • Өөрт байсан болон байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж сурах
  • Өөрт итгэх итгэлээ алдахгүй байх
  • Ажил амьдралын тэнцвэрээ хадгалах
  • Амьдралд гарч буй олон өөрчлөлтөд бэлэн байх
  • Алив асуудалд уян хатан байхад суралцах
  • Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах
  • Хамт олон, найз нөхөдтэйгээ харилцаагаа хэвээр авч үлдэх гэх мэт олон давуу талтай.

Байгууллагын зүгээс мөн жирэмсний амралтаа авч буй ажилтангаа буцаад ажилдаа ороход нь тусалж көүчинг үйлчилгээг төлөвлөгөөтэйгөөр авдаг. Ингэснээр

  • Сайн ажилтнаа тогтоон үлдээнэ.
  • Ажлаас гарах, орох үзэгдэл багасч, хүний нөөцийн хувьд тогтвортой болно.
  • Ажилтан байгууллага, хамт олонтойгоо харилцаа сайтай байж, бүтээмж нэмэгдэнэ.
  • Эрүүл, өөдрөг эмэгтэй ажилчдын тоо нэмэгдэж, тэр хэрээрээ байгууллагад үр өгөөжөө өгч эхлэнэ.
  • Эргээд ирэхдээ эрч хүчтэй болж, ажилдаа дуртай байх нь бусад залуу эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлж, үлгэр дуурайлал болдог.

Мэдээж көүчинг үйлчилгээ цаг хугацааны хувьд бусад үйлчлүүлэгчийг бодвол арай урт хугацаанд үргэлжилнэ. Жирэмсэн байх үед, амаржсаны дараа, ажилдаа эргээд орохын өмнө, ажилдаа орсны дараа гэх мэт зохион байгуулах нь үр дүнтэй.

Та энэ төрлийн үйлчилгээг сонирхож байвал хүсэлтээ [email protected] хаягаар илгээгээрэй.

https://www.linkedin.com/company/74276669/
https://www.facebook.com/coachEnkhsaikhan/

Leave a Reply