“Hit Refresh” by Satay Nadella

Хурдан явъя гэвэл ганцаараа гүй, харин хол явъя гэвэл олуулаа гүй гэдэг шиг эрхэм Satay Nadelle амьдралд хөл залгуулсан аав, ээж, ажлын хамт олон, хайртай гэргий, хүүхдүүд гээд өөрийн эргэн тойронд хүрээлэх хүн бүхнээ өнөөгийн өөрийн оршин байгаадаа хамаатуулна. Түүнийг өнөөдөр бий болгосон тэр эрхэм үзэл бол EMPATHY буюу бусдын оронд өөрийгөө тавих үзэл.

Хүн чанар ажилд авна.

Сүүлийн үед жижиг дунд бизнес эрхлэгч найз нөхөдтэйгээ уулзаж суухад бүгд нэг зовлон хэлэх. Оёдлын жижиг цех, машин засварын багахан төв, нарийн боовны үйлдвэр, гоо сайхан үсний салон гэх зэрэг үйлчилгээний газраас эхлээд дунд зэргийн компанийн үйл ажиллагааг тогтвортой авч явна гэдэг урьд урьдынхаас хэцүү болж.