“Балар ой: Гурван биет” Лю Цы Синь

Тооцоолсны дагуу Гурван биет гарагийнхан дэлхийд 400 жилийн дараа ирэх тухай мэдээ дэлхий дахинаа зарласан тэр мөчөөс эхлэн бүгд бужигнаж эхэллээ. Ирэх ирэхдээ биднийг эзлэх нь тодорхой. Учир нь дэлхийн шинжлэх ухааны суурь судалгаа, хөгжлийг хааж, оюунлаг бөөмсийн тусламжтайгаар дэлхий дахинд юу болж байгаа тухай мэдээллийг байнга авч байгаа учир бид яаж ч төлөвлөөд нэмэргүй.

“Thirteen reasons why” by Jay Asher

Эцэг эх та хэрэв энэ номыг уншиж амжихгүй бол Netflix дээр байгаа гурван бүлэг киног үзээрэй. Та биднийг үр хүүхдүүд ч гэсэн сэтгэлийн шархтай, хэнтэй ярихаа мэдэхгүй, битүүхэн шаналж ч яваа юм билүү.

“The Goldfinch” by Donna Tartt

“Голландууд микроскопыг бүтээсэн юм. Юмс жижиг байх тусмаа утга их. Жижигхэн ялаа, хорхой, алиман дээрх толбыг хүртэл зурахдаа зураач хүн ямар нэг зүйл хэлэхийг хүсдэг. Тэдний түр зуурын амьдралыг яах гэж дүрслэн зурдагийг чи ойртон харвал мэдэх болно” гэж ээж нь Деог музейд дагуулан ороод хэлдэг юм.

“二十一” 陶晶瑩

Анх суусан цагаас л нөхөр нь компютер тоглоомын донтон гэдгийг Kexin мэднэ. Яалтай билээ дээ, донтсон хүнийг. Хайр сэтгэл, банкны ажил, хоёр хөөрхөн хүүхэдтэй ч тоглоом түүнд, тэр бас тоглоомонд үнэнч.

“5 am club” by Robin Sharma

20/20/20 харьцаа гэх мэт сонирхолтой, туршиж болох санаа хэд хэд бий. Өглөө эртлэн босоод эхний 20 минутыг дасгал хийж, дараагийн 20 минутанд уншиж, сүүлийн 20 минутанд өөрийгөө хөгжүүлэх ямар нэг юм оролдож дадвал та хэсэг хугацааны дараа өөрчлөлтийг харах болно гэх мэт.