Killing Commendatore by Murakami

Юу чамайг аз жаргалтай болгодог вэ гэж өөрөөсөө асууж байсан уу? Ихэнх хүмүүс мөнгө л гэдэг юм. Мэдээж, мөнгөөр маш олон зүйлийг авч болно. Зарим хүмүүс гэр бүл маань гэх байх, харин зарим нь ганцаардал гэж магадгүй. Энэ зураач харин гэнэт эхнэртээ хаягдаад аз жаргалтай байсан эсэх, амьдрал нь яажшуухан үргэлжилж байснаа эргэн бодож орох оронгүй баахан тэнүүчилсээр эцэст нь буйдхан газарт өвгөн зураачийн урланд ирж өөрийгөө олж буй тухай өгүүлнэ.

“Educated” by Tara Westover

Тарагийн “Боловсорсон” түүхийг уншихын өмнө хичнээн зуун мянган долларын үнэтэй боловсролыг нэгэн ядуу охин олж авсан байх гэж бодоод тойроод л байсан юм. Харин уншихад хэцүү бас буцаагаад тавихад ч хэцүү энэ номын сүүлийн хуудсыг хаахад тэс өөр бодолтой үлдсэн юм.

“Hit Refresh” by Satay Nadella

Хурдан явъя гэвэл ганцаараа гүй, харин хол явъя гэвэл олуулаа гүй гэдэг шиг эрхэм Satay Nadelle амьдралд хөл залгуулсан аав, ээж, ажлын хамт олон, хайртай гэргий, хүүхдүүд гээд өөрийн эргэн тойронд хүрээлэх хүн бүхнээ өнөөгийн өөрийн оршин байгаадаа хамаатуулна. Түүнийг өнөөдөр бий болгосон тэр эрхэм үзэл бол EMPATHY буюу бусдын оронд өөрийгөө тавих үзэл.

“The Joy Luck Club” by Amy Tan

“Аз, бас аз, дахиад аз”. Аз чамайг дагах уу, чи азтай одонд төрсөн үү, хойшид аз чамайг ивээх үү? гээд хүний хувь тавилан, болоод хичээл зүтгэлийг азаар хэмжиж, мөрий тавьж, сүүл хэсэгтээ энэ агуулгыг бүр тодруулан хуудас бүрт шингээхийг оролдсон нь харин надад таалагдаагүй.

“People of the Book” by Geraldine Brooks

Sarajevo Haggadah гэх номын тухай бодит түүхээс сэдэвлэсэн “People of the Book” номы 2008 онд хэвлэгджээ. Оюутан байхад МҮОНТВ-ээр “Улаан хийл” гэж нэг кино гарч байсныг санаж байна. Нэгэн алдарт улаан хийл дөрвөн зууны турш 5 орноор аялж байгаа тухай гардаг даа. Яг л тэр кино шиг.