Цахилж яваа гөрөөс

Нэг найз маань гэрт ирээд “Сольж унших ном байна уу?” гэж шүүгээг маань гүйлгэж харснаа “Өө чи чинь дандаа гадаад ном уншдаг юм уу? Монголын зохиолчдынхоо номыг сайн уншаач” гэж зэмлэх аястай хэлэв. Хайрлан хайрлан үе үе уншдаг номоо юу гэж хүнд өгөхөв. Хааяа нэг сөхөж харахад үгийн сайханд согтож, утгын сайхныг бишрэм бүтээлүүдийг хаа…

“Bone-setter`s daughter” by Amy Tan

Түүх ингэж эхэлсэн байдаг юм. Ruth өөрөө алдарт бариачийн удам гэдгээ мэдэлгүй San Francisco хотын тансаг амьдралд Хятад ээжийгээ ад үзэн амьдарч байсандаа ичсэн гэдэг. Ээжийнх нь түүх, асрагч эмэгтэйн түүх өр өвдөм.

Гундуухан сэтгүүлчид…

Математиктаа тааруу болгон сэтгүүлч болчихдоггүй гэдгийг энэ салбарт хөл тавих гэж байгаа дүү нартаа хэлмээр байна. Чи хөдлөхгүй бол чиний эргэн тойронд юу ч хөдлөхгүй. Харин энэ хорвоо чамтай чамгүй жамаараа л явна.

Аз жаргалтайгаар өлсөх арга

Мэдээж орлоготой байж хадгална шүү дээ гэж тэнэг би бодов. Тэгтэл хадгалахын тулд орлого олж, хадгалаад үлдсэнээр нь амьдарна гэнэ. Яалаа гэж дээ, ганц олдох амьдралд эдэлсэн шиг эдэлж, идсэн шиг идээд үхдэг байгаадаа гэж бас бодож үзэв.

Төөрсөн залуус

Дөнгөж төгссөн залуучуудад тэнгэр баганадсан өндөр босго тавьж ажилд авчих хэрнээ принтер таниулж, камер суулгуулж, юм юм руу үсчүүлчихээд “Манай IT гэж нэг мангар юм” гэж гоочилно.

Цэвэрлэгч эгч

Амьдралыг яг байгаагаар нь, үнэнээр нь тас хийтэл хэлчихдэг, жинхэнээсээ баярлаж, инээж, уйтгарлаж чаддаг, тэвчээртэй, зорилготой, эгэл жирийн эмэгтэй түүнээс сурсан олон зүйлээ өнөөдөр би аж амьдралдаа хэрэгжүүлж явна.