Зурагттайгаа ярьдаг хүүхдүүдээ яах вэ?

Юун сүртэй хүүхэн бэ гэж бодох байх. Сүр хаана бадарна гээч, үр хүүхэд чинь олон дунд ороод, ардын багшид адлагдаад, ажилд орох цагт жинхэнэ сүр бадарна. Өнөөдөр ажлын байранд арван үгтэй өгүүлбэр зөв бичиж чадахгүй хоёр гурван хэлтэнгүүд олширчээ. Гэтэл тэдний багад өнөөдрийнх шиг боломж бараг байгаагүй гээд бодохоор дотор харлана.

“A Gentleman in Moscow” by Amor Towles

Маш тансаг шоронд байгаатай л адил, гэхдээ хоригдол л бол хоригдол. Уулзах, учирах эрхээ хасуулсан ч сэтгэн бодох, унших, хайрлах, дурлах эрх чөлөөг хэн ч хязгаарлаж чадахгүй. Амьдралын жижиг сажиг зүйлээс ч гэсэн таашаал авч болдог, баярлах гуних, уйлах шалтгаан хаанаас ч гарч ирдэг, хүн зөвхөн идэж, унтах гэж энэ хорвоод ирдэггүй гэдгийг Гүн Ростов өнөөдрийн бидэнд ойлгуулах гэж оролджээ.

Настан 29張當票

Дараа нь сонсох нь ээ настангийн Шандун нутагт амьдардаг байсан байр газар нь ихэд үнэд орж ганц хүү нь өвлөн авсан юм гэнэ билээ. Хэдийгээр Тайваньд ах дүү садан төрөл үгүй, тийм сайхан амьдраагүй ч цэцэрлэгт сонссон нялх хүүхдийн уйлах чимээ амьдралыг нь өөрчилж, үлдсэн насаа хүүгийнхээ төлөө бин зарж өнгөрөөсөн буурал өвгөнийг би хэзээ ч мартаагүй.

Итгэл 29張當票

Хар тамхи хэрэглэсэн хүн, тэр тусмаа хэт донтсон түүн шиг хүүхэд засарна гэж тун ховор. Өдий олон жил өдөр бүр янз янзын хүнтэй уулзаж явахад бишгүй л зүйлийг үзлээ. Тэр хорыг хэрэглэх гэснээс өөр зүйл толгойд нь орохоо больсон тэр цагт амьдралд итгэх итгэлгүй болж, өөрийг нь гэсэн бусдын сэтгэлийг юман чинээ бодохгүй.

Хайр 29張當票

Өдөр тутам мөнгөтэй харьцдаг би гэж хүн тэр өдөр олон жил баримталж ирсэн дүрмээ ингэж зөрчсөн юм. Одоо ч тэр төгөлдөр хуурын ая сонсох бүрт аравхан настай тэр хүү нүдэнд харагдаад байдаг юм. Мөнгө бол зүгээр л тоо, харин үр хүүхэд бол энэ биед заяасан амин эрдэнэ юм шүү.

Нэр хүнд 29张当票

Цагдаагийн газрын хаалгыг эвдэх шахам орж ирсэн эр, эд хөрөнгөд нь гар хүрсэн хэнийг ч өршөөхгүй гэсэн царайтай. Бас болоогүй хэдэн бараа бологчид дагуулж ирсэн харагдана. Над руу жигшсэн харц шидснээ өөрийнхөө охиныг хараад хөшиж орхилоо.

Хашир хүн гэж 29張當票

Хэд хоногийн дараа нэг эр орж ирээд бас алтан гинж данжлахаар болов. Гэтэл үйлдэл нь яг л өнөө зөрүүд эрийнхтэй ижил болоод явчхав. Сэжиг төрөөд болж өгсөнгүй, хэлсэн ёсоор нь гинжтэй салах ёс хийх боломжийг залуу эрд олгоод сэм ажиглавал, өө хөөрхий өнөөх чинь өмднийхөө халааснаас өөр нэг гинж гаргаад тавих нь тэр. Арга нь адил залилагчдаас болж мөнгөө алдах шахсан би гэж хүн түүнээс хойш хашир үздэг боллоо.