“The Reader” by Bernhard Schlink

Филиппинийн нэгэн жижигхэн арлын хуучин номын дэлгүүрээс энэ номыг олж авсан юм. Бараг хагас жилийн өмнө эрхэм номын анд Туяагийн бичсэн тэмдэглэлийг санаж билээ. Хуучин хэдий ч үнгэгдэж муудаагүй, хямдхан энэ ном харин сэтгэлд нийцэх болов уу гэж эргэлзсэнээ нуух юун.

“Elizabeth is missing” by Emma Healey

Зохиолч 70 жилийн зайтай болсон хоёр үйл явдлыг зэрэгцүүлж бичихдээ уншигчдыг огтоос төөрөлдүүлсэнгүй. Хүний дурсамж олон зүйлээр эргэн ирдэг. Үнэр, өнгө, байгалийн үзэгдэл, амт, хүсэл, хөгжим, мэдрэмж гээд хүний дурсамжийг сэргээх олон зүйл бий. Ой санамжаа алдсан хүнд заримдаа бүх зүйл шинэ юм шиг санагдана. Үүнийг зохиолч үгээр гайхалтай дүрсэлж, яг л Мауд эмээгийн нүдээр орчин тойрноо харж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Сайншандын аялал

PORTFOLIO Номын аялал Төрсөн нутгийнхээ бяцхан уншигчидтайгаа уулзлаа. “Нэг жил“ роман уулзалтын гол сэдэв болж өрнөхөд хүүхдүүдээс ирсэн асуултууд сонирхол татаж байсан юм. Зохиолын дүрүүдээс ойлгосон бүхнээ ярилцаж, зохиолын үйл явдлыг үргэлжлүүлэн бичээрэй хэмээн захиж байсан юм.

Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх

“Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх“ үзэсгэлэн, өгүүллэгүүд Хаана: 88 ART GALLERY Хэзээ: 2018 оны 3 сарын 9Ийм нэгэн асуудал хөндсөн, өвөрмөц үзэсгэлэнг Охидын эрхийг хамгаалах “Гүнж” төв санаачлан зохион байгуулж, миний бие үзэсгэлэнд зориулан бодит байдлаас сэдэвлэсэн хэд хэдэн өгүүллэгүүд бичсэн юм.

“Carol” by Patricia Highsmith

Өрөөгөө хуваан түрээсэлдэг байсан Тайвань охидыг би ижил хүйстнүүд гэдгийг анхнаасаа л мэддэг байсан. Гайхах зүйл юу байхав, хүний хорвоогийн жам хойно. Гэм хоргүй сайхан нөхөрлөж өдийг хүрлээ, хааяа тэднийгээ санаж, очих бүртээ цаг гарган уулзаж хацраа өвдтөл инээж авна даа.